А. Компанийнхаа тухай сонирхуулаач?
Х. Манай “М-Жи-Эл Интернэшнл” компанийн “Глобал Пресс Медиа” төв нь 1992 онд “Сэлэнгэ Сервис” компанийн “Оюуны хүч” төв нэртэйгээр СЭЗДС-ийн 2-р давхарт орос ном, хэвлэлийн захиалга, худалдааг эрхэлдэг анхдагч, цорын ганц байгууллага болон мэндэлсэн. 1999 оноос АНУ, Их Британийн дэлхийд алдартай TIME, Fortune, The Economist, Businessweek, Newsweek зэрэг хэвлэлүүдийг, 2000 оноос McGraw-Hill компанийн Монгол дахь албан ёсны цорын ганц дистрибьютороор ажиллаж ирлээ. 2000 оноос үйл ажиллагааны тусдаа бие даасан байдал, нэгдсэн хяналтыг нэвтрүүлэх зорилгоор “Сэлэнгэ Групп” болон өргөжиж, зохион байгуулагдсанаар “М-Жи-Эл Интернэшнл” компанийн “Глобал Пресс” Төв, 2008 оноос “М-Жи-Эл Интернэшнл” компанийн “Глобал Пресс Медиа” Төв болон үйл ажиллагаагаа явуулж байна.А. Яагаад заавал хэвлэл захиалга гэж?
Х. Улс төр, эдийн засаг, бизнэс, соёл урлаг, шинжлэх ухаан гэх зэрэг нийгмийн бүх салбарт хөгжил дэвшлийн тулгуур болсон өрсөлдөөн маш их болсонтой холбогдон мэдээ, мэдээллийг түрүүлж олж авах төдийгүй ажил, амьдралдаа түрүүлж хэрэгжүүлэх гэхээсээ илүүтэй байгууллага, хувь хүмүүс эхлээд гадаад хэвлэлийг энгийн хэрэглээ болгох нь улам ихэсэх хандлагатай болсон. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж, сурч байгаад ирсэн залуучууд, мөн дотооддоо сургууль төгсөөд гадаад ертөнцийг илүү хурдан мэдрэх гэсэн хүмүүсийн тоо олширсон. Энэ эрэлт нийлүүлэлтийн цэг нь манай бараа үйлчилгээ юм.А. Танай компанитай ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг компаниудаас юугаар онцлог, давуу талтай вэ?
Х. Манай компани нь энэ салбарын анхдагчын хувьд бидний тодорхой мэдэхээс 30 гаруй компанитай өрсөлдөж үзсэн. Одоо манай компанитай адил үйлчилгээ үзүүлдэг 4 компани байдаг. Харин манайд бол АНУ, Их Британийн дэлхийд нэр хүндтэй дээр дурдсан голлох хэвлэлүүдээс гадна нийт 60 гаруй хэвлэлүүд, ОХУ-ын 5000 гаруй нэр төрлийн хэвлэлүүдээс сонгон захиалга өгч болдог. Өөрөөр хэлбэл Англи хэл дээрх хэвлэлийн албан ёсны цорын ганц дистрибьютор нь манай компани гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Төрийн зохих байгууллагаас албан ёсны тусгай зөвшөөрөлтэй 4 компаниас 2 нь бидэнтэй хамтран ажиллах асуудлаар хүсэлт тавьсаныг одоогоор бид нааштай хүлээн авч ярилцаж байна. Харин “Бэст Бридж” гэдэг хаана байршилтай нь мэдэгдэхгүй компани манай бараа, бүтээгдэхүүнийг бусдад санал болгож явааг судлан үзэж, зарим хүмүүстэй нь уулзаж, хууль бус үйлдлээ зогсоохыг анхааруулсан. Учир нь 1. Бусдаас явуургүй арга заль хэрэглэж захиалга аваад, манай ажилтнаас бараа өгөхийг олон удаа хүссэн. 2. Төрийн зохих байгууллагаас лавлагаа авахад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхгүй гэсэн албан бичиг хүлээн авсан. 3. Манай гадаад түншээс Монголын ийм компанитай түншилдэггүй бөгөөд манай хууль ёсны барааны тэмдэг, барааны нэр ашиглаж байгаа уг компани буюу Г.Г, Э.Э, М.Э гэх эдгээр хүмүүсийн тухай хуулийн байгууллагад шилжүүлэхийг хүссэн захидал бидэнд ирсэн байгаа. Гэвч бид уужуу ухаанаар асуудлыг шийдэх эхний алхам буюу санал тавьсныг хүлээн аваагүй тул дараа дараагийн алхамуудыг хийх болно.А. Танай компани барааны баталгаатай адил үйлчилгээний баталгаа гаргадаг уу?
Х. Гадаад түншийн бидэнд санал болгож буй баталгаанаас давсан амлалт, баталгаа өгөхийг хичээдэггүй. Олон улс орны, олон хэвлэлүүд, олон хэлбэрийн тээврийн татан авалтыг хэрэглэдэг хэдий ч 100% хүргэлтийн баталгаа, 100% төлбөр буцаах баталгаа олгодог.А. Гадаад хэвлэл захиалга бол оюунлаг хүмүүсийн хувьд ихээхэн чухал үйлчилгээ гэдэг нь ойлгомжтой. Та бүхэн хүрсэн амжилтаасаа дурдана уу?
Х. Олон амжилт бахархлаас цөөнийг дурдахад юуны өмнө бид 1-рт захиалагчидаараа бахархдаг. МУ-ын шинэ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий Сайд С.Баяр, УИХ, Засгийн Газрын гишүүд, төрийн байгууллагууд, MCS групп, Бодь групп, Шунхлай групп, компаниудын эх болон охин компаниуд, М-Ти-Эс, Сүмитомо, Гацуурт, Гермес, TV9, TV5, UBS, EAGLE, NTV телевизүүд, Онч-Аудит, Бимэкс, Түшиг ХХК, Банкууд, Их дээд сургуулиуд, МИАТ, ИНЕГ, МАК зэрэг байгууллагуудаас гадна хувь хүмүүс захиалга их өгдөг. 2-рт. Дэлхийн шилдэг хэвлэлүүд компанийн хүсэлтээр хэвлэгдэх бүртээ хавтсан дээрээ Mongolia гэж бичигдэн олон сая хувь хэвлэн дэлхий даяар түгээж эхэлсэний 10-н жилийн ойг бид энэ оны 10-р сард тэмдэглэнэ. Энэ 8-р сараас Newsweek-ийн хавтсан дээрх үнэ Монгол төгрөгөөр бичигдсэн. 3-рт. Энэ оны эхний хагаст TIME сэтгүүлийн Монголын захиалагчид 3 дахин өссөн. McGraw-Hill компанийн хэвлэлүүдийг бидэнд болон www.mcgraw-hill-sales.com сайтаар захиалагчдын тоо, нэр төрөл хоёрын өсөлтөөр Ази, Номхон далайн бүсийн орнуудаас 1-р байрт Монгол, 2-рт Хятад, 3-р байрт Тайвань орсныг дуулгахад таатай байна. Өөрөөр хэлбэл монголын гадаад хэвлэл уншигчдын тооны өсөлт Хятад, Тайван болон Азийн бусад орнуудаас илүү байгаа юм.McGraw-Hill Companies (USA) www.mcgraw-hill-sales.com вэб хуудасны хэвлэлүүдийн захиалга, борлуулалтын 2009 оны эхний хагас жилийн үзүүлэлтээр Монголын захиалагчид Ази, Номхон далайн орнуудаас 1-р байр эзэллээ. Монголын нийт захиалагчдадаа McGraw-Hill Companies (USA)-ийн Монгол дахь төлөөлөгч “М-Жи-Эл Интернэшнл” компанийн “Глобал Пресс Медиа” төвөөс баяр хүргэе.
Тив, Улсуудын байр эзэлсэн байдал
Asia Pacific
1. Mongolia
2. China
3. Taiwan
4. Philippines
5. Malaysia
United States
1. Philadelphia
2. Cleveland
3. Texas
South Asia
1. India
2. Pakistan
3. Nepal
Europe
1. Denmark
2. Germany
3. England
4. Italy
5. Iran
6. France
7. UAE
8. Spain
Latin America
1. Mexico .
2. Brazil
3. Chili




