2012.02.22

Шинэчлэгдсэн01:37:41 PM GMT

Онц сонирхолтой!
Таны байрлал Н.АРИУНБОЛД: Дэлхийд алдартай бизнес эрхлэгчдийн үгийг сонсч, туршлагаас нь хуваалцъя гэвэл Bloomberg Business Week сэтгүүлийг захиалахад л хангалттай

Н.АРИУНБОЛД: Дэлхийд алдартай бизнес эрхлэгчдийн үгийг сонсч, туршлагаас нь хуваалцъя гэвэл Bloomberg Business Week сэтгүүлийг захиалахад л хангалттай

И-мэйл Хэвлэх PDF
bloomberg_01"М-Жи-Эл Интернэшнл " ХХК-ийн "Глобал Пресс Медиа" төвийн менежер Н.Ариунболд

Дэлхийн бизнес эрхлэгчдийн гарын авлага ч гэгддэг "Блумберг Бизнес Уик" мэдээний агентлагийн амттайхан мэдээллээр Монголын уншигчдыг дайлахаар болсонд юун түрүүнд танд баяр хүргэе. Азтай гэмээр энэ завшааныг ашиглаад таниас асуухад эдийн засгийн "Блумберг Бизнес Уик" мэдээний сүлжээг Монголд нэвтрүүлэх санаа та нарынх уу, эсвэл нөгөө талаас санал тавив уу?
Юуны өмнө "Өдрийн шуудан" сонины нийт уншигчдын энэ өдрийн амгаланг айлтгая. Эдийн засгийн чухал асуудлуудыг хөндөж бичдэг, урьдчилсан байдлаар дүгнэлт хийдэг, маргаашийн чиг хандлагыг тодорхойлж учирч болзошгүй эрсдлээс хэрхэн сэргийлэх вэ, алдагдал хүлээсэн цагт түүнээсээ ангижрах арга зам, гарцыг нь зааж өгдөг "Блумберг Бизнес Уик" сэтгүүлийг дэлхийн бизнес эрхлэгчид гарын авлага, мэдээллийн эх үүсвэр болгон ашигладаг гэдгийг энд онцлон тэмдэглэн хэлэхэд таатай байна. Нөгөөтэйгүүр, Азийн цээжинд орших жижигхэн Монгол Улсын эдийн засгийн байдад зарим талаараа дэлхийгээс хамаарах болчихоод байгаа ийм цаг мөчид бид амьдарч байгаа учраас бизнес эрхэлж буй хэн бүхнийг мэдээллээр хангаж байхыг хүсч. байна. Энэ үүднээс "Блумберг Бизнес Уик" сэтгуүлийг Монголын зах зээлд нийлүүлэхийг хичээсэн. Энэ үүргийг "Сэлэнгэ сервис" ХХК-ийн охин компани болох"М-Жи-ЭлИнтернэшнл" ХХК-ийн "Глобал Пресс Медиа" төв хүлээсэн. Дашрамд өгүүлэхэд, дээрх төв нь дэлхийд алдартай гадаадын хэвлэлийн захиалга, хүргэлтийн ажлыг хариуцан ажилладаг. Энэ шугамаараа бид мэдээллийн маш том зах зээлтэй түншлэх асуудлыг олон жил хөөцөлдөж, энгийн харилцаанаас зах зээлдхамтран ажиллах албан ёсны гэрээ байгуулах хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Ийн зүтгэсний хүчинд бид "Блумберг Бнзнес Уик" бизнес сэтгүүлийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллах эрхийг дөрөвдугээр сарын 23-нд авч чадсан.
Үнэнийг хэлэхэд. "Блумберг Бизнес Уик" бизнесийн сэтгүүл бизнесийн тодорхой хүрээнийхэнд эргэлдэх байх. Харин та бүхний зорилго бизнес эрхэлж буй хэн бүхэн захиалдаг гарын авлага нь байгаасай хэмээн хүсч буй нь дамжиггүй. Олны хүртээл болгохын тулд хамгийн түрүүнд юу xийх вэ гэдэг чинь сонирхол татаж байгааг нуугаад яахав?
"Блумберг Бизнес Уик" сэтгүүлийн албан ёсны төлөөлөгчийн эрхийн дагуу захиалагчдад хэвлэмэл эхийг хүргэх болно. Энэ нь үнэ болоод цаг хугацааны хувьд бизнес эрхлэгчдийн ашиг сонирхолд нийцнэ. Түүнчлэн биднээр дамжихгүйгээр www.mgl. mn, www.mcgraw-hill-sales.com хандан захиалан уншиж болно. Гурав дахь хувилбар нь бидний зүгээс сэтгүүлийн гол гол материалыг эх хэлнээ хөрвүүлэн уншигчдад хүргэх явдал. Энд онцолж хэлэхэд, дэлхийд нэр хүндтэй сэтгүүлийг онлайнаар захиалах ажлыг 2000 онд эхлүүлсэн. Үүний үр дүнд уг вэб сайт руу хандан эдийн засаг,боловсрол,агаарын тээвэр, уул уурхай, мэдээллийн технологитой холбоотой мэдээллийг худалдаж авдаг бололцоог монголчуудад олгосон. "Блумберг Бизнес Уик"-ийн монгол захиалагчдын өсөлт судалгаагаар 2005 онд Ази Номхон далайн орнуудын хэмжээнд гуравдугаар байранд явж байсан бол 2009 онд тэргүүлж чадсан. Хүн ам, эдийн засгийн чадавхи, бизнесийн хүрээгээрээ бидэнтэй зүйрлэхийн аргагүй хөгжсөн Хятад, Тайвань удаалж байгаа нь нэгийг хэлэх биз ээ.
-"Блумберг Бизнес Уик" сэтгүүлийн талаар уншигчдад товч танилцуулна уу. Үнэ ханш, хуудас, сэтгүүлийн нийтлэлийн бодлого гээд л?
Дэлхийд алдартай бизнесийн мэдээллийн агентлаг болох "Mcgraw-Hill" компани "Bloomberg" компанийн нэгдсэн төслөөр "Bloomberg Busi¬nessWeek" сэтгүүлийг гаргаад энэ оны дөрөвдүгээр сарын 23-аас эхлэн дэлхийн уншигчдын хүртээл болгож байгаа. Тодруулж хэлбэл, дэлхийн мэдээллийн зах зээл дэх хамгийн шилдэг компани дундаасаа 130 гаруй хуудастай, зузаан, өнгөтэй, агуулга нь дэлхийн бүс нутаг улс орнуудын эдийн засаг, бизнес, улс төрд дүн шинжилгээ хийсэн тойм, мэдээ мэдээллийг багтаахын зэрэгцээ маргааш юу болохыг урьдчилсан байдлаар хэлж, тайлбарласан байдгаараа онцлог. Үүгээрээ бизнес эрхлэгчдэд гарын авлага болоод зогсохгүй зүг чигийг нь зааж өгч байгаа юм. Үнийн хувьд жилд 50 дугаар гарна, захиалгын үнэ 175 доллар. Дашрамд сонирхуулахад "Bloomberg Business Week" сэтгүүлд ажилладаг 4.2 сая захиалагчтайн дээр 72 оронд өөрийн төлөөлөгчийн газартай гэдгийг хэлэх байна.
Хятадууд Монгол руу төмөр зам тавьж байна

article thumbnail

Хятадын нүүрсний томоохон үйлдвэрлэгч “Shenhua Group” Монголоос коксжсон нүүрсний импортоо эрчимжүүлэхийн тулд Өвөр Монгол руу төмөр зам тавина гэж Steel Business Briefing бичжээ.
Монгол, Өвөр Монголын хилийн Ганц Модны (Ganqimaodu) нэвтрэн өнгөрүүлэх цэгээс Баотоу (Baotou) хот хүртэл төмөр замын шинэ салаа барин Shenhua Group компанийн мэдлийн Baoshen гэх төмөр замын системтэй холбож өгөх гэнэ. Уг төмөр замын систем нь Баотоу хотыг Шаньс [ ... ]


USAID-ИЙН ЗӨВЛӨМЖИЙГ БИЕЛҮҮЛСЭН НЬ ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ ҮНДСИЙГ ТАВЬСАН

article thumbnail

Эдүгээ дэлхий дахинаа 120 оронд 3000 гаруй чөлөөт бүс 600 тэрбум ам.долларын экспортын бараа эргэлт гүйцэтгэж, 50 сая хүнийг ажлын байраар ханган ажилладаг ажээ.  Ер нь бол дэлхийн хэмжээнд чөлөөт бүс гэдгийг энгийнээр туршилтын талбар гэж ойлгодог бөгөөд цөөн үгээр хэлбэл боломжит, эдийн засгийн үр ашиг хүртэх их тайз хэмээн ойлгож болох юм. Сүүлийн үед нэгэн үе зогсонги байдалд байсан манай чөлөөт бүсийн  [ ... ]


МGL international мэндчилгээ

article thumbnail

МGL International Global Press Media гадаад хэвлэл захиалгийн компаниас UPS Монгол Олон Улсын Буухиа Шуудан Компанид хамтран ажилдаг тань талархаж 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэж байна.


Ц.Мөнхчулуун түргэн тоглолтын ДАШТ-ий анхны эрхийг авла

article thumbnail

Олон улсын шатрын холбооноос эмэгтэйчүүдийн блиц буюу түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар бэлтгэж буй. Тус тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах журмаар энэ сарын 19, 24-нд онлайнаар хоёр тэмцээн зохион байгуулсан бөгөөд манай шатарчин, ОУХМ Ц.Мөнхчулуун 24-ний тоглолтод оролцож, түрүүлсэн байна. Тус хоёр шалгаруулалтаас эхний таван байрт ш [ ... ]


"M-Жи-Эл интернэшл" сурталчилгаа "Үндэсний тойм" сэтгүүлд

article thumbnail

Үндэсний Тойм 2010 оны 10-18-ны №38 дугаарт МGL international компанийн зар сурчилгаа нийтлэгдлээ.


NEWSWEEK WINS SOPA AWARDS FOR EDITORIAL EXCELLENCE

article thumbnail


Newsweek has won two awards from the Society of Publishers in Asia (SOPA) 2010 awards for editorial excellence, the region’s highest honour for the publishing industry.

Newsweek won the Excellence in Investigative Reporting for its article on “The Taliban in their own words” and Excellence in Opinion Writing for “Learning to live with radical Islam”.

In their citation, the judges described Newsweek’s reporting on “The Taliban in their own words” as “a compelling narrative on an issue of enormous importance.”  They thought the cover story about “Learning to live with radical Islam” was “excellent and highly relevant to Asia.”

Newsweek has won over 20 SOPA awards since its inception in 1999, and its latest wins com [ ... ]


”ICT EXPO 2010” үзэсгэлэнгээс “ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ” цом өргөмжлөлийг хүртлээ

article thumbnail

Мэдээлэл харилцаа холбооны салбарынханы жил бүрийн хавар уламжлал болгон зохиодог  “ICT EXPO 2010” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд 5-р сарын 14-17-ны хооронд   амжилттай болж өндөрлөлөө.
Уг үзэсгэлэнгээс манай “М-Жи-Эл Интернэшнл” компанийн  “Глобал пресс медиа” төв нь гадаад хэвлэлийн захиалга, “ШИЛДЭГ  ҮЙЛЧИЛГЭЭ ” өргөмжлөл цомоор шагнуулсан билээ.
Үзэсгэлэнгийн хугацаанд салбарын компаниудын шинээр нэвт [ ... ]


Н.АРИУНБОЛД: Дэлхийд алдартай бизнес эрхлэгчдийн үгийг сонсч, туршлагаас нь хуваалцъя гэвэл Bloomberg Business Week сэтгүүлийг захиалахад л хангалттай

article thumbnail

"М-Жи-Эл Интернэшнл " ХХК-ийн "Глобал Пресс Медиа" төвийн менежер Н.Ариунболд

Дэлхийн бизнес эрхлэгчдийн гарын авлага ч гэгддэг "Блумберг Бизнес Уик" мэдээний агентлагийн амттайхан мэдээллээр Монголын уншигчдыг дайлахаар болсонд юун түрүүнд танд баяр хүргэе. Азтай гэмээр энэ завшааныг ашиглаад таниас асуухад эдийн засгийн "Блумберг Бизнес Уик" мэдээний сүлжээг Монголд нэвтрүүлэх санаа та нарынх уу, эсвэл  [ ... ]


Гэр хорооллын айлуудад зориулан Мянганы сорилтын сангаас 31.3 сая ам.долларын тєсєл хэрэгжvvлнэ

article thumbnail

Монголын мянганы сорилтын сангаас шинээр хэрэгжvvлэх гэж буй “Цэвэр агаар” тєслийн нээлт єнєєдєр Мэдээлэл технологийн vндэсний паркад боллоо.Нээлтийн ажиллагаанд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Монголын мянганы сорилтын сангийн гvйцэтгэх захирал С.Баярбаатар, Мянганы сорилтын корпорацийн суурин тєлєєлєгчийн орлогч Бурак Инанч нар оролцлоо. “Цэвэр агаар” тєсєл нь Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд эрчим  [ ... ]


Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Японы мэргэжлийн сумогийн домогт их аварга, ёкозүна асашёорюү Дагвадорж эх орондоо ирлээ.

article thumbnail

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Японы мэргэжлийн сумогийн домогт их аварга, ёкозүна асашёорюү Дагвадорж эх орондоо ирлээ.
Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд элэг нэгт монгол түмнийх нь төлөөлөл болсон хэдэн зуун хүн халуун дотноор угтан авч мэндчилсэн юм. Японы мэргэжлийн Сумогийн түүхэнд эрэмгий , хурц дайчин, уран зоримог, гал гарсан хүчирхэг барилдаанаараа од бол [ ... ]


  FlippingBook Flash Gallery Navigation / 10  
MGL International компанийн хэвлэмэл танилцуулга

Сэтгүүлийн хуудасны булан дээрээс чирж эргүүлж болно. Яг л бодит юм шиг!