Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Японы мэргэжлийн сумогийн домогт их аварга, ёкозүна асашёорюү Дагвадорж эх орондоо ирлээ.
Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд элэг нэгт монгол түмнийх нь төлөөлөл болсон хэдэн зуун хүн халуун дотноор угтан авч мэндчилсэн юм. Японы мэргэжлийн Сумогийн түүхэнд эрэмгий , хурц дайчин, уран зоримог, гал гарсан хүчирхэг барилдаанаараа од болон гялалзаж, бүхэл бүтэн 25 түрүү авсан домогт их аварга ёкозүна асашёорюү Дагвадорж гэнэт зодог тайлах болсноо мэдэгдэж, монголчууд бид бүхний төдийгүй түүнийг талархан дэмждэг,хайрлан хүндэтгэдэг олон сая хүний сэтгэлд гунигт мэдээг дуулгасан билээ. Гэсэн хэдий ч сумогийн ертөнцөд шинэ эргэлт хийж, үзүүштэй уран барилдаанаараа үзэгчид, сумо сонирхогчдын хүрээг тэлж, дэлхийд сумогийн гайхамшиг гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь харуулж чадсан их аваргаар олон хүн бахархаж, агуу их ялалт бүхнийг нь амьдралдаа дагаж мөрдөх үлгэр дууриал болгож ирсэн нь маргашгүй үнэн. Өнөөдөр домогт их аварга асашёорюү Дагвадорж Монгол эх орондоо эргэн ирлээ.Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад төрүүлж өсгөсөн ижий аав, тулж түшсэн ахан дүүс, домогт их ялалт, гуниг баяр, зовлон жаргал бүхэнд нь сэтгэл зүрхээрээ хамт байсан монгол түмэн нь халуун дотноор угтан авч, их аваргадаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, төрөлх нутагтаа тавтай морилохыг урьсан юм. Их аварга, асашёорюү Дагвадорж дөнгөж эх орондоо ирснийхээ дараа хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, илэн далангүй ярилцан, тэдний тавьсан асуулт бүхэнд тодорхой хариулт өглөө.Энэ үеэр түүнд Монголын өдөр тутмын “Өнөөдөр” сонин өнгөрөгч оны 9 алдартаны нэгээр тодорсонд баяр хүргэж, шагналыг нь гардуулсан юм.Асашёорюүгийн хувьд 9 жил дараалан “Өнөөдөр” сонины 9 алдартанаар тодорч , энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болсон амжилтаар алдартнуудыг тэргүүлж байгааг ч энэ үеэр сонины удирдлагууд онцолж байсан юм. ХБХ-ыг МҮОНТВ-ийн спортын сэтгүүлч “Та нутгаа хэр их санав, монгол нутагтаа хөл тавихад ямар сэтгэгдэл төрж байна вэ” гэсэн асуултаар эхлүүллээ.Илэн далангүй, найрсаг, халуун дотно уур амьсгалд болсон ХБХ-ын үеэр сэтгүүлчид танд Японы мэргэжлийн сумогийн дээд амжилт болох 32 түрүү авсан рекордыг эвдэх боломж байсан уу, үндэснийхээ бөхөөрөө барилдаж зүлэг ногоон дэвжээн дээрээ зодоглох уу, Монгол нутагтаа ирэхийн өмнө дэвжээгээрээ оров уу, дэвжээний багш тань танд юу гэж захив, цаашдаа спортын ямар нэг төрлөөр хичээллэх үү, ямар салбарт хүчээ сорих вэ гээд олон асуулт тавьсан, энэ бүхэнд их аварга түүртэлгүйгээр тухай бүрд нь дэлгэрэнгүй бас тодорхой хариулт өгч байсан юм. ХБХ-ын үеэр их аварга маань юуны өмнө Японы их сумод оруулж, хүнд хэцүү үед байнга түшиг тулгуур болж явсан Такасаго ояакотад “Бурхан шиг багшдаа баярлаж явдаг, багшдаа их хайртай шүү” гэж хэлснээ ионголынхоо хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан уламжилж байгаагаа хэлсэн.Мөн дэвжээнийхээ тэргүүн бөхөөр үлдсэн анд Асасэкирюүтэй ирэхийнхээ өмнө уулзсан, анд нөхрийн ёсоор сэтгэлийн захиас үгээ хэлсэнээ ч нуусангүй.Басхүү өөрөөс нь хойш Японы мэргэжлийн сумог Хакухо Даваажаргал, Харүмафүжи Бямбадорж нар цаашдаа авч явах байх гэлээ.”Таныг зодог тайлснаас хойш Япончууд гадаадаас авах бөхчүүдийнхээ тоог хязгаарласан гэдэг үнэн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “... тийм байж магадгүй “ гээд “...Япончууд өөрсдөө саваа бэлдчихээд саваа дүүрсэн хойно асгаж болохгүй байх аа гэж” хэллээ.Мөн өөрөө Японы иргэншилгүй учраас дэвжээ байгуулах ямар ч боломжгүй тухайгаа дуулгасан.Удахгүй эхлэх башёд 25 дахь түрүүгээ авах үеэрээ гардан авсан цомыг өөрөө биш дэвжээнийх нь багш нь гардуулна, түүний зодог тайлах ёслол намар 10-р сарын 3-нд болно, Монголдоо ирсэнийх нь хэд хоног сайхан амраад буцнаа гэдгээ их аварга хэлсэн юм.Түүнийг Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, сэтгүүлчид эх орондоо тавтай морилохыг урилаа.